Пакистаны Ерөнхий сайд: Хятадын хөгжил бидэнд жишээ, шинэ шийдлүүдийг өгч байна
2024-08-07 14:58:05
Share
Share this with Close
youtube WeChat

Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф 6-ны өдөр Исламабад дахь Ерөнхий сайдын ордонд ХТРТ-ийн сурвалжлагчид өгсөн тусгай ярилцлагадаа хэлэхдээ, ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал маш амжилттай болж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний алсын хэтийн хараа бодлогыг бүрэн харууллаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятадын удирдагч болон ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн Хятад улсыг дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болгон бүтээн байгуулж, олон зуун сая хүнийг ядуурлаас ангижруулж, хамтын хөгжил цэцэглэлтийн гайхамшгийг бүтээсэн юм. Энэ бүхэн нь алсын хараатай стратеги төлөвлөлтийн үр дүн юм. Пакистан улс Хятад улстай мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Пакистаны хөгжлийн зорилтыг биелүүлэхийн тулд Хятадын тэргүүний туршлагаас суралцахыг онцгойлон хүсэж байна гэжээ.

Шахбаз Шариф Хятад улсын гадагшаа нэн өндөр түвшинд нээлттэй хөгжих тогтолцоог улам боловсронгуй болгох арга хэмжээний тухайд хэлэхдээ, Хятад, Пакистаны эдийн засгийн коридор бол "Бүс ба Зам" санаачилгын хамгийн анхны туршиц төсөл бөгөөд Пакистан үүнээс их ашиг тус хүртэж байна. Пакистан, Хятад хоёр орон коридорын хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж болгон ашиглах ёстой. Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжилд шилжиж байгаа бол Пакистан улс Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд хамтдаа ашиг хүртэхийн тулд Хятадын аж үйлдвэрийн шилжилтийг хүлээн авахад бэлэн байна гэв.

Ши Жиньпиний Дэлхийн хөгжлийн санаачилгыг Шахбаз Шариф өндрөөр үнэлэв. Тэрээр, эл санаачилга бол дэлхийн бүх улс орон, бүс нутгийг хамтын хөгжил цэцэглэлтийн замд оруулах агуу алсын зорилт гэж би үзэж байна. Энэ нь Хятад улс хөгжихдөө ганцаардмал бус, бусад улс орнуудтай хамтдаа хөгжиж, улмаар хүн төрөлхтний нийгмийн хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэхэд бэлэн байна гэсэн үг юм гэв.