Хятад, Иорданы гадаад харилцааны сайд нар утсаар ярьжээ
2024-08-07 15:56:25
Share
Share this with Close
youtube WeChat

Иорданы Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад харилцааны сайд Айман Сафадигийн урилгаар Хятадын Гадаад харилцааны сайд Ван И 2024 оны 8 дугаар сарын 6-нд түүнтэй утсаар ярьж, Ойрх дорнодын нөхцөл байдлаар санал бодлоо солилцжээ.

Айман Сафади хэлэхдээ, ХАМАС-ын улс төрийн товчооны удирдагч Исмаил Ханиягийн амийг хөнөөсөн нь Ойрх Дорнодын нөхцөл байдлыг улам хурцатгаж, маш аюултай болгоод байна. Мөргөлдөөнийг хурцатгах нь аль ч талд ашиггүй, харин ч бүгдээрээ хохирох болно гэж Иордан улс үзэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг нэн даруй арга хэмжээ авч, мөргөлдөөнийг хурцатгахаас зайлсхийж, олон улсын хууль тогтоомжийг зөрчихийг таслан зогсоож, Газын зурваст аль болох түргэн гал зогсоож, эцсийн эцэст "хоёр улсын шийдэл"-ээр тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах ёстой. Хятад улс Палестин-Израилын мөргөлдөөнд бодитой, шударга байр суурь баримталсаар ирсэн юм. Хятад улстай нягт харилцаа холбоотой ажиллахад Иорданы тал бэлэн байгаа бөгөөд Газын зурваст гал зогсоох талаар Хятад улс илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэжээ.

Ван И хэлэхдээ, нууц аллагыг Хятад улс эрс эсэргүүцэж байна. Энэ бол олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг зөрчиж, Ираны бүрэн эрхэнд халдаж, Газрын зурваст гал зогсоох тухай хэлэлцээний үйл явцыг бусниулсан үйлдэл байж, улмаар нөхцөл байдлыг улам гааруулж мэдэх юм. Хурцадмал байдлыг намжаахын хамгийн зангилгаа зүйл бол Газын зурваст даруй бүрмөсөн гал зогсоох явдал юм. Үүний тулд олон улсын хамтын нийгэмлэг дуу хоолой, хүчээ нэгтгэх ёстой. Арабын орнуудтай хамт үргэлжлүүлэн Газын зурваст үүрд гал зогсооход ашигтай хүчин чармайлт гаргаж ажиллахад Хятадын тал бэлэн гэжээ.