Спортын салбарт АНУ ноёрхлын “хар гараа” сунгаж байна хэмээн шүүмжлэв
2024-08-07 20:22:05
Share
Share this with Close
youtube WeChat

Парисын олимпийн усан бассейн аажмаар тайван байдалдаа орсон ч АНУ-аас үүдэлтэй допингийн асуудал гэгчийн үр дагавар тэмцээний талбайн гадуур тархсаар байгаа бөгөөд үндэслэлгүй гүтгэлэг нь олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлийг улам ихээр хүртсээр байна. Хятадын Төв Радио Телевизийн CGTN сувгаас дэлхийн иргэдийн дунд явуулсан онлайн санал асуулгад харуулснаар, АНУ спортын нэрээр өрсөлдөгчөө дарах гэсэн жигшүүрт тактикийг санал асуулгад оролцогчдын 95.01 хувь нь эрс буруушааж, "Америкийн ноёрхол" олимпыг уландаа гишгэж байна хэмээн шүүмжилж, өндөр сонор сэрэмжтэй байх ёстой гэжээ.

Өдөөгч талуудын хувьд, АНУ-ын Допингийн эсрэг байгууллага болон “Нью-Йорк Таймс” сонин өрсөлдөөний шударга байдлыг хамгаалж байгаа биш, харин "Америкийн ноёрхлыг" хамгаалж байна. Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагын эрх сүр бүхий мөрдөн байцаалтын үр дүнг АНУ үл тоомсорлож, бусад орны усан сэлэлтийн багуудтай холбоотой допингийн хэрэг гэгчийг хөөрөгдөн шуугиулсан байна. Үүнтэй холбогдуулан судалгаанд оролцогчдын 96.84% нь үзэхдээ, Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагыг АНУ үл хүндэтгэж, шударга ёс болон эрх сүртэй өрсөж байна гэжээ. Бүх улс орнууд олимпийн үзэл санааг даган мөрдөж, олон улсын спортын байгууллагуудын эрх сүр болон шударга байдлыг хамтдаа хамгаалж, спортын шударга өрсөлдөөний уур амьсгалыг бүрдүүлэх ёстой гэдгийг судалгаанд оролцогчдын 96.11 хувь нь уриалжээ.

Олон улсын хэмжээнд шуугиан дэгдээсэн нь зөвхөн “Америкийн ноёрхол” биш, харин бас “Америкийн давхар стандарт” ч бий. АНУ допингийн хяналтын талаар "давхар стандарт" хэрэгжүүлж байна хэмээн судалгаанд оролцогчдын 96.25 хувь нь шүүмжилсэн байна.

Дээрх судалгааг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний платформ дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 15,244 нетчин санал хураалтад оролцож, санал бодлоо илэрхийлжээ.