Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Эрчим хүчний үндэсний газар, Дата мэдээллийн үндэсний газар хамтран 8 дугаар сарын 6-ны өдөр "Цахилгаан эрчим хүчний шинэ систем байгуулах ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр (2024-2027)"-ийг нийтэлж, эрчим хүчний системийн тогтвортой байдлын баталгааны үйл ажиллагаа, их хэмжээний өндөр хувь хэмжээгээр эрчим хүч түгээх шинэ үйл ажиллагаа, цахилгаан хөдөлгүүрт автомашин цэнэглэх байгууламжийн сүлжээг өргөтгөх үйл ажиллагаа зэргийг оролцуулсан 9 тусгай арга хэмжээ хэрэгжүүлэхээр заажээ.
Эрчим хүчний шинэ системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь "нүүрстөрөгчийн оргил үеийг угтах, нүүрстөрөгчийн төвийг сахих" зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Хятад улсын эрчим хүчний аюулгүй байдлыг урт хугацаанд хангах стратегийн сонголт, эрчим хүчний өөрчлөлтийн сорилтыг даван туулах үр дүнтэй арга хэмжээ болохыг Хятадын Эрчим хүчний үндэсний газраас онцолжээ.