Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн (ХАМАС) 6-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Яхья Синвар саяхан хөнөөгдсөн Исмаил Ханиягийн халааг авч, ХАМАС-ын улс төрийн товчооны тэргүүн болов гэжээ.
61 настай Яхья Синвар нь ХАМАС-ын аюулгүй байдлын агентлагуудын гол үүсгэн байгуулагч юм. Тэрээр 2017 оноос хойш Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн удирдагч болсон бөгөөд Израил түүнийг өнгөрсөн оны 10-р сарын 7-нд ХАМАС-ын зүгээс Израилын эсрэг хийсэн халдлагын гол зохион байгуулагчдын гэж үзжээ. Яхья Синварыг 1988 онд Израилын хоёр цэргийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн Израилын тал яллаж, 20 гаруй жил шоронд хоригдож байжээ. Яхья Синварыг 2011 онд Израил болон ХАМАС хоорондын хоригдлууд солилцох хэлэлцээрийн хүрээнд сулласан юм.