Япон цөмийн бохирдсон усаа үргэлжлүүлэн хаяж байгаа нь туйлын хариуцлагагүй явдал гэв
2024-08-07 20:53:12
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 7-нд Токиогийн цахилгаан эрчим хүчний компани Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгах найм дахь ээлжийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ нь 8-р сарын 25 хүртэл үргэлжлэх төлөвтэй байж, ойролцоогоор 7800 тонн цөмийн бохирдсон усыг урсгах төлөвлөгөөтэй байна.

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Япон цөмийн бохирдсон усыг өөрөө эзэн мэдэн далайд цутгахыг эсэргүүцэх Хятадын байр суурь өөрчлөгдөөгүй байна. Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд урсгах нь бүх хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн тэнгис далайн орчин, олон улсын нийтийн эрх ашигттай холбоотой учир, энэ нь зөвхөн Японы хувийн асуудал биш юм. Цөмийн бохирдсон усыг далайд цутгахын хор хөнөөл, цэвэршүүлэх төхөөрөмжийн урт хугацааны найдвартай байдал, хяналт шалгалтын үр дүнтэй байдал зэрэг талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн санаа зовнилын асуудлыг зохицуулаагүй нөхцөлд, Япон улс цөмийн бохирдсон усыг далай руу үргэлжлэн цутгасаар байна, үүний улмаас бохирдлын болзошгүй эрсдэлийг дэлхий дахинд шилжүүлэх гэж буй нь туйлын хариуцлагагүй явдал юм. Хятад улс санаа зовж байгаагаа Японы талд олон удаа илэрхийлж, Японы талтай гүнзгий харилцсан юм.

Хөрш орнууд зэрэг ашиг сонирхолын холбоотой талуудын бодит оролцоо бүхий бие даасан, үр дүнтэй, олон улсын мониторингийн урт хугацааны зохицуулалтыг бий болгоход Япон улс бүрэн хамтран ажиллахыг бид шаардаж байна гэжээ.