Камала Деви Харрис сонгуулийн хамтрагчаа сонгожээ
2024-08-07 09:58:23
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 8 дугаар сарын 6-ны өдөр мэдээлснээр, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн АНУ-ын одоогийн дэд ерөнхийлөгч Камала Деви Харрис Миннесота муж улсын амбан захирагч Тим Уолзыг ерөнхийлөгчийн сонгуулийн хамтрагчаараа сонгожээ.

Тим Уолз энэ жил 60 настай, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн байсан бөгөөд 2018 онд Миннесота муж улсын амбан захирагчаар сонгогдож, 2022 онд улиран сонгогдсон юм.

АНУ-ын Ардчилсан намын Үндэсний их хурал 8 дугаар сарын 19-22-ны хооронд Чикаго хотод болох бөгөөд тус хурлаар Камала Деви Харрис Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг албан ёсоор хүлээн авч, улс төрийн үзэл бодлоо илэрхийлсэн илтгэл тавих тухай эх сурвалжид дурджээ.