Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын Занзибарын ерөнхийлөгч Али Хассан Мвини орон нутгийн цагаар 8-р сарын 7-нд Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан фото цахилгаан эрчим хүчний үйлдвэр зэрэг төслүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцохдоо, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум бол хөгжлийн асуудлаар зөвшилцөх хамтын ажиллагааны чухал индэр юм. 2024 онд болох Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг хүсэн хүлээж байна. Ядуурлыг бууруулсан Хятад улсын туршлагаас суралцаж, орон нутгийн иргэдэд үр өгөөжөө өгөхийг хичээх болно гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад-Африкийн хамтын ажиллагааны формоор дамжин Танзани улс улам их хөрөнгө оруулалт татахыг хүсэж байна. Танзани улсын хөгжлийг дэмжиж буй Хятад улсад талархаж байна. Африкийн хөгжил Хятад улсаас салж чадахгүй. Дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт Хятад улс маш их амжилт гаргаж хөгжиж чадсан юм. Хятад улсын агуу их амжилтаас суралцаж, өөрийн орныхоо иргэдийн амьжиргааг өөд нь татахыг хүсэж байна гэв.