Их Британид сүүлийн 13 жилийн хамгийн том цар хүрээтэй бослого үүсжээ
2024-08-08 15:09:30
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 7-нд Их Британийн Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын зөвлөлийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, тус орны засгийн газрын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал олон газар болж, зарим бүс нутагт томоохон хэмжээний үймээн самуун дэгдсэний улмаар  120 орчим хүн буруутгагдаж, 428 хүнийг цагдан хорьжээ. Энэ нь мөн Их Британид сүүлийн 13 жилд байгаагүй хамгийн өргөн цар хэмжээний эсэргүүцлийн ажиллагаа юм. Их Британийн засгийн газар болон цагдаа нар үймээн самуун дахиж гарахаас сэргийлэх болно гэжээ.

7-ны өдөр Британийн олон хотод үймээн самуун дахиж гарч болзошгүй гэж өмнө нь мэдээлж байсан бол Их Британийн засгийн газар онцгой байдлыг зохицуулахаар 6000 тусгай цагдаа томилон ажиллуулж байна.

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер 6-ны өдөр хэлэхдээ, саяхан болсон томоохон үймээн самуунд оролцсон хүмүүсийг"хуулийн бүрэн шийтгэл" хүлээлгэж,баривчлагдсан гэмт хэрэгтнүүдийг долоо хоногийн дотор шүүхээр ял онооно гэжээ.