Орон нутгийн цагаар 8-р сарын 8-нд Японы цаг уурын агентлагаас Кюшү муж,Шикоку муж зэрэг газрууд цунамийн аюулаас сэрэмжлэх талаар мэдээлэв.
Орон нутгийн цагаар 8-ны өдрийн 16 цаг 52 минутад, Японы цаг уурын агентлагаас Кагошима мужийн зүүн хэсэг, Эхимэ мужийн Ува тэнгисийн эрэг, Танегашима болон Якушима бүс нутаг, Кочи муж, Миязаки муж, Ойта мужийн Бунго усан замын эрэг дагуу зэрэг газар цунамийн аюулаас сэрэмжлэх тухай мэдээ нийтэлжээ,одоогийн байдлаар, газар хөдлөлтийн улмаас 1 метрийн давалгааны өндөртэй цунами үүсгэх төлөвтэй байна.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 8-ны өдрийн 16 цаг 43 минутад, Японы Миязаки мужийн Хюга далайн эрэгт 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд голомтынгүн нь 30 километр байв.