Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо 7-ны өдөр Хятадын компанийн Индонезийн үйлдвэрийг ашиглалтад оруулах ёслолд оролцохдоо, Индонез Хятадын аж ахуйн нэгжүүдийн тусламжтайгаар цахилгаан тээврийн хэрэгслийн нэгдсэн экосистемийг байгуулж, дэлхийн цахилгаан тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийн сүлжээнд гүнзгий нэгдэж байна гэжээ.
Хятадын Литиум электрон зайны Бетри Нью Материалс Группийн Литиум батарейны анодын материалын Индонезийн үйлдвэрийг ашиглалтад оруулах ёслол Индонезийн Төв Жава мужийн Семаранг хотод болов. Ерөнхийлөгч Жоко болон Индонезийн Эдийн засгийн зохицуулалтын яам, Эрчим хүч, эрдэс баялгийн яам, Далайн болон хөрөнгө оруулалтын зохицуулалтын яамны өндөр албан тушаалтнууд ашиглалтад оруулах ёслолд оролцов.
Бетри Нью Материалс Группийн ТУЗ-ийн дарга Хэ Шюэчин хэлэхдээ, тус үйлдвэр Семаранг дахь Кендалл аж үйлдвэрийн паркт байрладаг бөгөөд нийт 478 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, жилд 80 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь литий-ионы салбарт Индонезийн зайны анодын материалын орон зайг тэлэн өргөжүүлэв.