8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар ӨМ-ын Эрээн хотын авто боомтын импорт, экспортын нийт хэмжээ 2 сая 223 мянган тоннд хүрч,өнгөрсөн оны бүтэн жилийн ачаа тээвэрлэлттэй дүйцэхүйц хэмжээнд 146хоног урьдчилан хүрчээ.
Эрээн боомт бол Хятад, Монгол хоёр орон хоорондын хамгийн том ерөнхийлсөн чанартай боомт байж, тус боомтоор уул уурхайн ашигт малтмал, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, хүнсний ногоо,жимс жимсгэнэ, барилгын материал, Хятадад үйлдвэрлэсэн автомашин, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг нийтдээ 20 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтэрч байдаг.
2024он гарснаас нааш Эрээний авто боомтоор давхацсан тоогоор 155 мянган ачааны машин нэвтэрч, төмрийн хүдэр, нүүрс зэрэг түүхий материалыг 550 мянган тонн импортолжээ.