Балбад нисдэг тэрэгний ослоор Хятадын 4 иргэн амиа алджээ
2024-08-08 10:25:41
Share
Share this with Close
youtube WeChat

Балбын Династи Эйрлайнс компанийн нисдэг тэрэг 7-ны үдээс хойш тус улсын нийслэл Катмандугийн хойд хэсгийн Нувакотод осолджээ. Онгоцонд сууж явсан Хятадын 4 зорчигч амиа алдсаныг Балба дахь Хятадын Элчин сайдын яам батлав.

Балбын Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдэгдэл гаргаж, нисдэг тэрэг хөөрснөөс гурван минутын дараа Катмандугийн хяналтын цамхагтай холбоо тасарсан байна. Балбын цагдаагийн төлөөлөгч Карки сэтгүүлчдэд мэдээлснээр нисдэг тэрэгний нисгэгч мөн амь үрэгдэж, аврагчид нийт таван цогцос олсон байна.

Балбын Ерөнхий сайд Харги Оли ослын хэрэгт маш харамсаж байгаагаа илэрхийлэв. Балбын Засгийн газар хуралдаж, ослын шалтгааныг тодруулах тусгай хороо байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Ослын дараа Хятадаас Балбад суугаа Элчин сайдын яам консулын хамгаалалтын онцгой байдлын механизмыг нэн даруй идэвхжүүлж, тусгай ажлын хэсэг байгуулсны зэрэгцээ Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон Балбад байгаа Хятадын иргэдэд борооны улиралд аялал жуулчлалын аюулгүй байдалд анхаарал хандуулахыг дахин санууллаа.