АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Камала Деви Харрис нар есдүгээр сарын 10-нд Америкийн өргөн нэвтрүүлгийн корпорац (ABC)-аас зохион байгуулах халз мэтгэлцээн оролцохоор тохиролцжээ.
Тэгвэл 9 дүгээр сард Fox News, NBC, ABC зэрэг хэвлэлийн хэрэгслээр Камала Деви Харристай гурав удаагийн мэтгэлцээн зохион байгуулахад бэлэн гэдгээ Дональд Трамп мөн өдөр хэлсэн бол Камала Деви Харрисийн баг энэ талаар ямар нэгэн мэдээлэл, байр сууриа илэрхийлсэнгүй.
Өнгөрсөн 7 дугаар сарын 21-нд Ардчилсан намаас нэр дэвшсэн АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Жосеф Байден улс төр, олон нийтийн санаа бодлын шахалт дор сонгуульд оролцохоо болихыг мэдэгдэж, Камала Деви Харрисыг Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болохыг дэмжсэн юм. Камала Деви Харрис Ардчилсан нам дотор маш хурдан дэмжлэг авсан бол Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна.