Орон нутгийн цагаар 8-р сарын 8-нд Их Британийн Ерөнхий сайд Стармер дахинтаа засгийн газрын яаралтай хуралдаан хийлээ. Энэ нь мөн Их Британид саяхан томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойших Засгийн газрын гурав дахь яаралтай хуралдаан болж байна.
Стармер хурал дээр хэлэхдээ, цагдаагийн хүчнийг байршуулах болон шүүхийн шуурхай шийдвэрүүд нь хүчирхийлэл, үймээн самуун дэгдээсэн хүмүүсийн үйлдэлийг таслан зогсооход тус дөхөм үзүүлсэн банйа, гэвч цагдаагийн тал "өндөр сонор сэрэмжтэй" байдлаа хэвээр хадгалах шаардлагатай байна гэжээ.
Одоогийн байдлаар, 500 гаруй хүн баривчлагдаж, арав гаруй хүн буруутай нь тогтоогдож, шийтгэгдсэн гэсэн статистик мэдээ байна. Яллагдагсдын дөрөвний нэг нь 21-ээс доош насныхан байжээ.