Орон нутгийн цагаар 8-нд АНУ-ын Төв командлал олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл нийтэлж, мөн өдөр Америкийн F-22 сөнөөгч онгоцнууд Төв командлалын хариуцах бүс нутагт очсон хэмээн мэдэгдсэн боловч яг хаа, хэдийг байрлуулсан зэргээ тодорхой мэдээлсэнгүй.
Бусад эх сурвалжийн мэдээлснээр, 8 дугаар сарын 8-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Израилын Батлан хамгаалахын сайд Ёав Галлант нар утсаар ярихдаа F-22 сөнөөгч онгоцнуудыг мөн өдөр Израилын байгаа бүс нутагт байрлуулах тухай зөвшилцсөн аж.
Түүнчлэн Америкийн арми Ойрх дорнодын бүсэд улам олон тооны байлдааны нисэх онгоц, хөлөг онгоцоо илгээх болно хэмээн Америкийн Батлан хамгаалах яам энэ сарын 2-нд мэдэгдэж байсан юм.