Сербийн Ерөнхийлөгч "Сербийн залуучуудын Хятад дахь аялал"-ын нээлтийн ёслолд оролцов
2024-08-09 10:50:48
Share
Share this with Close
youtube WeChat

Сербийн ерөнхийлөгч Александр Вучич наймдугаар сарын 8-ны өдөр нийслэл Белградад "Сербийн залуучуудын Хятад дахь аялал"-ын нээлтийн ёслолд оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ, Хятадад айлчилж буй Сербийн залуучууд зөвхөн хувийн хөгжил дэвшилд хүрэхийн тулд биш, улс орондоо их баялаг бүтээхийн тулд харж, сурсан зүйлээ эх орондоо авчирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Мөн өдөр "Сербийн залуучуудын Хятад дахь аялал"-ын нээлтийн ёслол Сербийн төв байранд болов. Сербийн Боловсролын сайд Жукич-Деянович, Аялал жуулчлал, залуучуудын сайд Хуссейн Мемич, Хятадаас Сербид суугаа элчин сайд Ли Мин нар ёслолд оролцов. 

Ли Мин хэлэхдээ, хоёр орны удирдагчдын зөвшилцлийн дагуу ирэх гурван жилд Сербийн 300 өсвөр насны хүүхдийг Хятадад урьж, сурч, солилцох болно. 

Энэ удаагийн "Сербийн залуучуудын Хятад дахь аялал" арга хэмжээ нь Сербийн 100 өсвөр үеийнхнийг Хятадад богино хугацааны соёлын солилцоонд урьж, Хятадын өнө удаан түүх, соёл, орчин үеийн бүтээн байгуулалтын ололт амжилтыг таниулах, солилцоо, харилцаа холбоогоо бэхжүүлэх зорилготой юм.