Катар, Египет, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2024-08-09 09:32:08
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-ны орой Катар, Египет, Америк хамтарсан мэдэгдэл нийтэлж, талуудын олон сарын хүчин чармайлтын дүнд тохиролцсон Газын зурваст гал зогсоох болон баривчлагдаж барьцаалагдсан хүмүүсийг солилцох тухай бүдүүвч хэлэлцээр ерөнхийдөө бэлэн болсон бөгөөд зөвхөн хэрэгжүүлэх тодорхой нарийн ширийн зүйлийг зөвшилцөж дуусгаагүй байна.

Тус бүдүүвч хэлэлцээрийг энэ оны тавдугаар сарын 31-нд АНУ-ын ерөнхийлөгч Жосеф Байден санал болгож, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2735 дугаар тогтоолоор дэмжсэн гал зогсоох саналд үндэслэсэн юм гэжээ.

Израил болон ХАМАС-ыг ирэх пүрэв гаригт (15-ны өдөр) Египетийн Каир эсвэл Катарын Доха хотод хэлэлцээгээ дахин эхлүүлж, эцсийн нарийн ширийн зүйлийг тодорхойлж, хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхийг мэдэгдэлд уриалаад, одоо гал зогсоох хэлэлцээрээр бүрмөсөн тохиролцож, баривчлагдсан хүмүүсийг суллах цаг нь болсон болохоор аль ч тал ямар нэгэн шалтгаар дахин хойшлуулж сунжруулж болохгүй гэдгийг онцолжээ.