Бангладешийн түр засгийн газар тангараг өргөлөө
2024-08-09 09:22:24
Share
Share this with Close
youtube WeChat

Эдийн засагч Мухаммед Юнус тэргүүтэй Бангладешийн түр засгийн газар 8 дугаар сарын 8-ны орой нийслэл Дака хотноо тангараг өргөжээ. Түр засгийн газрын гишүүдэд ахлах зөвлөх (ерөнхий сайдтай дүйцэхүйц) Юнус болон бусад 16 зөвлөх багтжээ.

Бангладешийн ерөнхийлөгч Мохаммад Шехабуддин Чупу тангараг өргөх ёслолыг даргалжээ.

Энэ сарын 4-нд Бангладеш улсад ерөнхий сайд Шейх Хасина болон түүний засгийн газрыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал улс орон даяар өрнөсөн. 6-нд Бангладешийн ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэл гаргаж, Үндэсний ассамблейг тараасан юм.