Хятад улс 7 дугаар сарын CPI、PPI мэдээллээ нийтэлжээ
2024-08-09 10:43:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Статистикийн үндэсний газраас 8 дугаар сарын 9-ний өдөр 2024 оны 7 дугаар сарын CPI буюу оршин суугчдын хэрэглээний үнийн индекс, PPI буюу Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индексийг нийтэлжээ.

Долоодугаар сард хэрэглэгчдийн эрэлт сэргэж, зарим бүс нутагт өндөр температур, хур тунадасны нөлөөгөөр үндэсний хэмжээний CPI буурч байснаа дахин өссөн байна. Тодруулбал 6 дугаар сард CPI 0.2%-аир буурсан бол 7 дугаар сард 0.5%-иар өссөн аж. Үүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 6 дугаар сард 0.6%-иар буурч байсан бол 7 дугаар сард 1.2%-иар өссөн нь CPI-г өмнөх сарынхаас 0.21 пунктээр өсөхөд нөлөөлжээ. Харин хүнсний ногоо, өндөгний ханш зарим нутгаар үүссэн өндөр халуун, аадар бороо зэргийн нөлөөгөөр тус бүр 9.3% болон 4.4%-иар өсжээ.

7 дугаар сард зах зээлийн эрэлт шаардлага сул, олон улсын зах зээл дэх түүхий эд материалын ханш унасан зэргийн нөлөөгөөр PPI-ийн уналт өмнөх сар болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй дүйцсэн үзүүлэлттэй  байна.