Орон нутгийн цагаар 8-р сарын 9-ний өдөр Казахстаны ерөнхийлөгчийн мэдээллийн товчооны мэдээлснээр, мөн өдөр Казахстаны нийслэл Астанад Төв Азийн орнуудын Төрийн тэргүүн нарын 6 дахь зөвлөлдөх уулзалт болсон байна. Хурлыг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев даргалж, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Берды мухамедов, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар оролцсон байна.
Төв Азийн таван орны төрийн тэргүүнүүд улс төр, эдийн засаг худалдаа, соёл, зам тээвэр зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар санал солилцов. Энэ удаагийн уулзалтын үр дүнгийн талаарх хамтарсан мэдэгдэл болон "Төв Ази-2040 он" бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн төсөөлөлд таван улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурж, мөн " 2025-2027 оын бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн замын зураг", "2025-2027 оны Төв Азийн орнуудын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр" зэрэг баримт бичгүүдийг баталлаа.