Бангладеш улсад түр засгийн газар байгуулагдсан асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав
2024-08-09 15:02:08
Share
Share this with Close
youtube WeChat

9-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Бангладеш улсад түр засгийн газар байгуулагдсан асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Сэтгүүлч: Эх сурвалжид мэдээлснээр, Бангладеш8-р сарын 8-нд түр засгийн газар байгуулж, Нобелийн энх тайвны шагналт Мухаммед Юнус түр засгийн газрын ахлах зөвлөхөөр ажиллав. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Хэвлэлийн төлөөлөгч: Бангладешийн түр засгийн газар байгуулагдсаныг Хятад улс анхааралдаа авсан бөгөөд үүнийг дэмжиж байна. Хятад улс бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримталж, Бангладешийн тусгаар тогтнол,бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Бангладешийн ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, сайн хөршийн найрсаг бодлого баримталсаар ирсэн. Хятад, Бангладеш хоёр орон эртний уламжлалт найрамдалт харилцаатай. Хятад улс Хятад Бангладешийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Бангладештай хамтаар хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, Хятад Бангладешийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв.