Суданд зэвсэгт мөргөлдөөний улмаас 13 сая орчим хүн дүрвэжээ
2024-08-09 09:33:40
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар 8-ны өдөр Олон улсын цагаачлалын байгууллага хамгийн сүүлийн үеийн тайлан нийтэлж, Суданд зэвсэгт мөргөлдөөний улмаас 13 сая орчим хүн дүрвэсний 10.7 сая нь Суданы дотооддоо, 2.3 сая орчим нь хил давж, Суданы хөрш орнуудад хоргодож байна гэжээ.

Суданд яг одоо борооны улирал эхэлж байгаа бөгөөд сүүлийн үед олон газар аадар бороо орж, үерийн гамшигт нэрвэгдэж, 21 мянга гаруй хүн орох гэргүй болсон бөгөөд холер, суулгалт зэрэг халдварт өвчин том цар хүрээтэй дэлгэрэх эрсдэл нэмэгдсээр байгааг тайланд онцолжээ.

Түүнчлэн орон нутгийн хүмүүнлэгийн гамшиг улам хүндэрч байна. 2023 оны 4-р сарын 15-нд нийслэл Хартум хотод Суданы Зэвсэгт хүчин болон Шуурхай туслах хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэж, улмаар нэг жил гаруй үргэлжилж, 19 мянга гаруй хүний аминд хүрч, 33 мянга гаруй хүн гэмтэл авчээ.