Парисын олимпын дурлалт хосуудын жаргалтай агшин
2024-08-10 23:06:14
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, наймдугаарсарын 10 нь билгийн тооллын долдугаар сарын 7-ны өдөр тохиосон тул Хятадын олон нутгийн дурлалт хосууд “Хятадын Гэгээн Валентины өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлж байна. Парист болж буй олимпоор сайхан хосуудын бие биедээ барьсан сюрпризүүд өнгөрсөн хоногуудад мөн үргэлжилсээр ирлээ.

Ширээний теннисний эмэгтэй ганцаарчилсан шөвгийн 32-ийн тэмцээнд Люксенбургийн 61 настай тамирчин Ни Шялянь Хятадын тамирчин Сүнь Иншад 0:4-өөр хожигдон,энэ удаагийн олимпын замналаа өндөрлүүлэв.Тэмцээний дараа нөхөр нь бөгөөд дасгалжуулагч нь түүнийг үнэссэнд хүмүүс халуун алга ташилтаа бэлэглэжээ.

Бадминтоны холимог хосын шигшээд Хуан Ячюн хамтрагч Жэн Сывэйн хамт алтан медаль хүртэв. Шагнал гардуулах ёслолын дараа Хятадын эрэгтэй хосын тамирчин Лю Юйчэнь Хуан Ячюнд гэрлэх санал тавьсан нь үзэгчдийг шуугиулсан.Түүний дараа интернет ашиглагчид Лю Юйчэнийг: “ Түүхэн дээр гэрлэх санал тавьснаар Олимпын аварга олсон анхны хүн” хэмээн тэмдэглэж, ерөөлөө дэвшүүлж байлаа.