Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Бүгд Найрамдах Фижи Улсын Ерөнхий сайд Ситивини Ламбука наймдугаар сарын 12-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 9-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ГХЯ-ны хэвлэлийнтөлөөлөгч хэлэхдээ, энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны удирдагчид Хятад Фижи хоёр орны харилцаа болон харилцан анхаарал хандуулж буй чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно. Фижи бол Хятадтай дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын анхны улс бөгөөд Ерөнхий сайд Ситивини Ламбука энэ жил урилгаар Хятадад айлчлах гэж байгаа нь Хятад улс болон Номхон далайн өмнөд бүс нутаг хоорондын ойр дотно харилцааг харуулж байна. 49 жилийн өмнө Хятад, Фижи хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа бат хөгжсөөр бөгөөд олон салбарын солилцоо хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгсөн юм. Хятад улс энэ удаагийн айлчлалын боломжийг ашиглан, хоёр орны харилцан хүндэтгэсэн, хамтдаа хөгжсөн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд ахиулан, Хятад Номхон далайн арлын орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулахын тулд зүтгэхэд бэлэн байна гэжээ.