Бразил үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлав
2024-08-10 15:53:17
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 9-ний орой Бразилийн ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва зарлигт гарын үсэг зурж, мөн өдрийн үдээс хойш гарсан нисэх онгоцны ослоор эндсэн хүмүүст эмгэнэл илэрхийлсэн бөгөөд мөн өдрөөс үндэсний хэмжээнд гурван хоногийн гашуудал зарлахыг мэдэгджээ.

9-ний өдөр Бризилийн Каскавелээс Гуарулхос руу нисэж байсан нисэх онгоц тус улсын зүүн өмнөд нутгийн Сан Пауло мужийн Винедо хотод осолджээ. Онгоцонд байсан 57 зорчигч, нислэгийн багийн 4 ажилтан нийт 61 хүн бүгд нас баржээ. Агаарын тээврийн компаниас гаргасан эндсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтаас харахад хятад зорчигч байхгүй.

Орон нутгийн цагаар 9-ний орой Бразилийн агаарын цэргийнхэн осолдсон онгоцны хар хайрцгийг олсон бөгөөд мөрдөн байцаалт хийлгэхээр Бразилиад хүргүүлнэ.