Хятад-Европын ачааны галт тэрэг 1 сая 226 мянган чингэлэг бараа тээвэрлэжээ
2024-08-10 15:24:54
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч Хятадын Төмөр замын үндэсний корпорацаас мэдээлснээр, энэ оны 1-7 дугаар сард Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 11403 удаа аялаж, 1 сая 226 мянган стандарт чингэлэг бараа илгээсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тусбүр 12, 11 хувь нэмэгдсэн дүн юм.

Үүнээс 7 дугаар сард ачааны галт тэрэг 1776 удаа аялж, 185 мянган чингэлэг ачаа тээвэрлэснээр галт тэрэгний аялалын тоо гурван сар дараалан сар тутамд 1700-г давсан байна. 1-7 дугаар сард Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний гурван гол тээврийн коридор буюу баруун (Алаг уулын амны боомт, Хоргос боомтоор), төв (Эрээнхот боомтоор), зүүн (Манжуур, Сүйфэньхэ, Тунжянбэй боомтоор) гурван тээврийн гол шугамаар зорчсон ачааны галт тэрэгний аялалын тоо өмнөх оны мөн үеэс тусбүр 15%, 22%, 2% өссөн байна. Каспийн тэнгис дамнасан зам сувгаар Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг тогтмол тогтвортой ажиллаж байна.