Орон нутгийн цагаар 9-ний өдөр Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, олон мэдээлэлтэй албаны хүмүүс хэлэхдээ, Израиль, Иран хоорондын хурцадмал байдал үргэлжлэн ширүүссэр байгаа тул Америк Израильд 3 тэрбум 500 сая ам.долларын санхүүжилт олгож, Америкт үйлдвэрлэсэн зэвсэг, цэргийн техник худалдан авахад нь зарцуулна гэжээ.
Мэдээлэлд, санхүүжилтийг энэ оны 4 дүгээр сард АНУ-ын Конгрессоос баталсан гадаад тусламжийн төсвөөс олсон. Израилийн худалдан авах боломжтой АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгийг нийлүүлж дуусгахад хэдэн жилийн хугацаа шаардагдах боловч АНУ-ын Батлан хамгаалах яам үүнийг өөрийн нөөцөөсөө бэлэн зэвсэг татан олгож, Израиль руу илүү хурдхан илгээх боломжтой гэсэн байна.