Энэ долдугаар сарын 1-нээс эхлэн зуны амралтын цагаар Хөхнуур Төвөдөд төмөр замаар аялах тусгай маршрут ажиллуулж, 281 галт тэрэг нэмж томилсноор наймдугаар сарын 10-ыг хүртэл давхардсан тоогоор нийт 420 мянган хүн Төвөдөд ирж очсон байна. Энэ тухай наймдугаар сарын 10-ны өдөр Хятадын төмөр замын холбогдох байгууллагаас сэтгүүлч мэдээлжээ.
Хөхнуур Төвөдийн төмөр замын Голмодоос Лхас хүрэх хэсэг нь 2006 оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орсноос хойш Төвөд болон бусад нутгийн жуулчдын Төвөдөд ирж очих гол тээврийн хэрэгсэл боллоо.