Наймдугаар сарын 8-нд Филиппиний Агаарын цэргийн хүчний NC-212 онгоц Хятадын талын олон удаагийн сэрэмжлүүлгийг үл харгалзан Өмнөд Хятадын тэнгис дэх Хуан Янь Дао арлын агаарын орон зайд хууль бусаар нэвтэрч, Хятадын ерөнхий командлалын хэвийн ажиллагаанд саад учруулсан байна. Хятадын Ардын Чөлөөлөх армийн Өмнөд хэсгийн байлдааны бүс агаарын цэргийн хүчээ зохион байгуулж, хуулийн дагуу ялган шалгаж, хянасан бөгөөд сэрэмжлүүлэн хөөж гаргасан байна. Тухайн газар дэх үйл ажиллагаа нь мэргэжлийн түвшинд, стандарт хангасан бөгөөд хууль ёсонд нийцсэн юм.
Филиппин эрхэнд халдсан өдөөн хатгалга болон бодит байдлаас няцсан сурталчилгаагаа нэн даруй зогсоохыг бид шаардаж байна. Хятад улс Хуан Янь Дао арал болон түүний ойролцоох далайн бүсэд маргашгүй бүрэн эрхтэй. Байлдааны бүсийн цэрэг арми үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалд байж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдлаа шуурхай хамгаалж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай хамгаална.