Парисын Олимпийн наадам өндөрлөж байгаа боловч дэлхийн спортод оролцох хүсэл тэмүүлэл харин буураагүй. 8 дугаар сарын 11-ний өдөр нь Олимпийн наадмын хаалтын өдөр төдийгүй дэлхий нийтээрээ тэмдэглэдэг Дэлхийн Үшү-гийн өдөр юм. Бээжингийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд Хятадын болон гадаадын үшү-гийн урлаг сонирхогчид цугларч, ур чадвараа солилцож, хамтдаа авьяасаа сорьж байлаа. Улс орны хил хязгаар, наснаас үл хамааран амралтын өдөр бүр хамтдаа цугладаг нь тэдэнд үшү-гийн өвөрмөц соёлыг мэдэрч, бие, оюун санааны тэнцвэрийг судлан, нөхөрлөлөө бататган, өөрийгөө хөгжүүлэх баяр бахдлыг төрүүлдэг.