Осолдсон Бразилийн зорчигч тээврийн онгоцны хар хайрцгийг шинжилж байна
2024-08-11 15:30:41
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 9-нд Парана мужийн Каскавел хотоос Сан Пауло-гийн Гуарулхос олон улсын нисэх онгоцны буудал руу нисч явсан Бразилийн Вопас Эйрлайнс компанийн зорчигч тээврийн нисэх онгоц Сан-Пауло мужийн Винедо хотод осолдож, онгоцонд байсан 62 хүн бүгд нас баржээ. Орон нутгийн цагаар 10-ны орой Сан Пауло мужийн иргэний хамгаалалтын алба нас барсан 62 хүний цогцсыг бүгдийг нь олсон гэж мэдэгдэв.

8 дугаар сарын 10-нд Бразилийн Вопас Эйрлайнс компани мэдэгдэл гаргаж, бүртгүүлэх системтэй холбоотой асуудлаас болж нас барсан хүний тоог 62 болгож шинэчилсэн, түүнээс 58 зорчигч, нислэгийн багийн 4 гишүүн байжээ. Одоогоор цогцсыг таних ажил үргэлжилж байна гэжээ.

Мөн өдөр Бразилийн нисэхийн ослыг судлах, урьдчилан сэргийлэх төвийн дарга Венедод хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, осолдсон онгоцны хар хайрцгийг Бразилиагийн лабораторид шинжлүүлэхээр хүргүүлээд байна гэв.