Ойрхи Дорнодын асуудлаар санал солилцов
2024-08-11 23:44:32
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны наймдугаар сарын 11-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И урилгаар Ираны Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Али Багеритэй утсаар ярьсан байна.

Хоёр тал гол нь Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар санал солилцов. Палестин Израилийн мөргөлдөөний асуудлаар Хятад улс шударга байр суурь баримталж буйд Али Багери талархал илэрхийлж, Хятад улс нөхцөл байдлыг намжааж, Ойрхи Дорнодын аюулгүй байдлыг ахиулах талаар илүү их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Ван И хэлэхдээ, Хятад улс Ойрхи Дорнодын үйл хэрэгт шударга ёсыг баримталсаар ирсэн бөгөөд талууд өөрсдийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлоо хамгаалах, ялангуяа Палестин үндэстний хууль ёсны эрхээ сэргээхийг дэмжсээр ирсэн. Аллагын үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцэж, хатуу зэмлэн буруушааж байгаа бөгөөд энэ үйлдэл нь олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Ираны бүрэн эрх, аюулгүй байдал, нэр төрд ноцтойгоор халдаж, Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн үйл явцыг шууд бусниулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд нөлөөлсөн гэж үзэж байна. Одоогийн тулгамдсан асуудал бол олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэн, Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлэн, Газын зурваст бүх талаар, байнгын гал зогсоох нөхцөлийг эртхэн бий болгохыг мөргөлдөөнд оролцогч талуудад шаардах явдал юм. Иран бүрэн эрх, аюулгүй байдал, үндэстний нэр төрөө хуулийн дагуу хамгаалахыг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд  бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад хүчин чармайлт гаргахад нь Ираныг дэмжиж, Ирантай нягт харилцаа тогтооход бэлэн байна гэжээ.