“Парис-2024” зуны
33 дахь удаагийн Олимпийн наадам тухайн
нутгийн цагаар 8-р сарын 11-нд өндөрлөлөө.
Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, Хятадын
Төрийн Зөвлөлийн гишүүн Чэнь И-чинь
Олимпийн наадмын хаалтын арга хэмжээнд
оролцжээ.
Олимпийн наадмын хаалтын үеэр, Чэнь И-чинь Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон болон түүний гэргий Брижит Макрон нартай дотноор ярилцаж, Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюаний мэндчилгээг уламжиллаа. Мөн Парисын Олимп амжилттай зохиогдсонд баяр хүргэж, Хятадын спортын баг тамирчдад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ.
Хаалтаас өмнөхөн, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон болон түүний гэргий Брижит нар Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюаньд мэндчилгээ уламжлаад, Хятадын тамирчид гарамгай амжилт гаргасанд баяр хүргэж, улмаар Хятадын засгийн газар уг ээлжийн олимпийн наадмын зохион байгуулалтад нандин дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ.
Чэнь И-чинь 8-р сарын 10-нд Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж, Олон улсын Олимпийн хороотой Хятад улс цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Олимпийн хөдөлгөөний хөгжил, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулах болно гэжээ.
Томас Бах Хятадын баг тамирчдын олсон гарамгай амжилтад баяр хүргэсэн бөгөөд Хятадын засгийн газрын Олимпийн үйлсэд үзүүлсэн тууштай дэмжлэгт талархал илэрхийлж, Хятад улстай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, олон талт үзлийг дэмжих эерэг дохиог дэлхий нийтэд хүргэж, спортын салбарын асуудлыг улс төржүүлэхийн эсрэг хамтран ажиллах талаар нийтлэг ойлголтод хүрчээ.
Францад байх хугацаандаа Чэнь И-чинь Хятадын баг тамирчидтай уулзаж, Ши Жиньпин дарга, ХКН-ын Төв хороо, Хятадын Төрийн зөвлөлийн дотнын мэндчилгээг уламжилжээ. Тэрээр мөн Хятадын үндэстний спортын болон Олимпийн үзэл баримтлалыг үргэлжлэн уламжлан бадруулж, эх орондоо яаруу алдар авчирчхын төлөө үргэлжлэн хичээн зүтгэхийг найджээ.