Орон нутгийн цагаар наймдугаар сарын 11-нд Олон улсын атомын эрчим хүчний агентлаг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүд мөн өдөр Запорожьегийн цөмийн цахилгаан станцын хойд хэсгээс хар утаа гарч байсныг нотолсон бөгөөд мөн шөнөөр олон удаагийн дэлбэрэлтийн дууг олж сонсжээ. Запорожьегийн цөмийн цахилгаан станцад суугаа шинжээчдийн багийнхны хэлснээр, тухайн орон нутгийг нисгэгчгүй онгоцоор дайрч, уг станцын хөргөх цамхагт халдлага үйлдсэн гэх мэдээлэл байна. Газар дээрх цөмийн аюулгүй байдалд нөлөөлсөн тухай мэдээлэл одоогоор алга байна.
Орон нутгийн цагаар 11-ний өдөр, ОХУ-аас томилогдсон Запорожье бүсийн хариуцлагатан Евгений Балицкий хэлэхдээ, мөн өдөр Украины арми Запорожьегийн цөмийн цахилгаан станцад байрлаж буй Энэлгодар хотыг буудаж, Запорожьегийн цөмийн цахилгаан станцын хөөрөлтийн системд гал гарч их хэмжээний хохирол учруулсан гэжээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский олон нийтийн сүлжээгээр Оросын тал Запорожьегийн цөмийн цахилгаан станцын бүсэд гал тавьсан, одоогоор цөмийн цахилгаан станцын цацрагийн үзүүлэлт хэвийн байгаа гэж мэдэгджээ.