Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч 8-р сарын 11-нд хэлэхдээ, мөн өдөр Германы канцлер Олаф Шольц Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьсан гэлээ. Олаф Шольц утсаар ярих үеэр, Газын зурвасын мөргөлдөөн шат ахихаас санаа зовж байгаагаа илэрхийлээд, барьцаалагдсан хүмүүсийг аль болох эртхэн солилцож, даруй гал зогсоож, ХАМАС-тай гэрээ хэлэлцээр байгуулахыг Израилийн талд уриалжээ.
Тэрээр мөн онцлохдоо, Газын зурвасын мөргөлдөөнийг эцэслүүлэх нь бүс нутгийн зөрчлийг намжаахад шийдвэрлэх чанартай алхам болно гэжээ.