НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн ерөнхий комиссар Филипп Лазарини цахим хуудсандаа 8-р сарын 11-нд мэдэгдэхдээ, сүүлийн өдрүүдэд Газын зурвасын баруун өмнөд хэсэгт оршин амьдарч буй 75 мянга гаруй палестинчуудыг албадан нүүлгэн шилжүүлсэн. Израилийн эрх баригчид саяхан илүү олон палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхийг дахин зарлиг болгожээ.
Филипп Лазарини хэлэхдээ, эдгээр дүрвэгчдийн зарим нь арга бус хүүхдээ л авч явсан бол зарим нь насан турш цуглуулсан бага сага хөрөнгөө цөнхөндөө хийгээд гарч явжээ. Гэтэл тэдний зорьж хүрэх газар нь хүлээн авах ямар ч боломжгүй байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Тус бүс нутагт болсон дайн бусад бүс нутгаас ялгаатай нь Газрын зурвасын иргэд өөр очих газаргүй, эндээ л орогнох тавилантай болсон гэжээ.