ОХУ-ын “Арми-2024” олон улсын цэргийн технологийн форум нээгдэв
2024-08-12 18:09:24
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8 дугаар сарын 12-нд, Оросын "Арми-2024" олон улсын цэргийн технологийн форум Москва мужийн "Патриот үзэсгэлэнгийн төв"-д нээлтээ хийлээ.

ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр, энэхүү форум нь ОХУ-ын дотоод болон гадаадын зэвсэг, техникийн судалгаа, хөгжүүлэлтийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан арилжааны арга хэмжээ юм. ОХУ-ын цэргийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд цэргийн техник хэрэгслийн үзэсгэлэнгээр Оросын зэвсэглэл, цэргийн технологийг дэлгэн үзүүлнэ.

Уг форумыг ОХУ-ын БХЯ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 10 дахь удаагийн форум болж байна. Энэхүү форумд 83 улс орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцож, гадаадын цэргийн аж үйлдвэрийн 120 гаруй компани бүтээгдэхүүний лангуу гаргажээ. Зэвсэг, цэрэг, тусгай зориулалтын техник хэрэгслээс гадна Оросын дотоод гадаадын 1000 гаруй компани цэрэг иргэний давхар хэрэглээний 20 мянга гаруй бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна.