Америк, Их Британи, Франц, Герман, Итали хамтарсан мэдэгдэл гаргажээ
2024-08-13 10:36:29
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 8-р сарын 12-нд, Ойрхи Дорнодын асуудлаар Америк, Их Британи, Франц, Герман, Итали хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Цагаан ордны гаргасан мэдэгдлийн дагуу, уг таван орны удирдагчид Ойрхи Дорнодын асуудлаар хэлэлцэж, Газын зурвас дахь мөргөлдөөнийг намжаах, гал зогсоох хэлэлцээрт хүрэх, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар гаргасан хүчин чармайлтыг бүх хүчээр дэмжих талаар санал нэгджээ. Мөн энэ долоо хоногийн сүүлчээр гал зогсоох хэлэлцээрийг дахин авч хэлэлцэхийг тус таван орны засгийн газар дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд холбогдох талууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эртхэн гал зогсоох хэлэлцээр тохиролцохыг уриалжээ.