Наймдугаар
сарын 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага
хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Линь
Жянь сэтгүүлчийн сонирхсон асуултад
хариулав.
Израилийн Агаарын цэргийн хүчин 10-ны өдөр Газын зурвас дахь сургууль руу халдаж, 100 гаруй хүний аминд хүрсэн байна. Үүнтэй холбоотой сэтгүүлчийн асуултад Линь Жянь хариулахдаа, Газын зурваст Израилийн цэргийн холбогдох ажиллагааны улмаас энгийн номхон иргэд амь үрэгдэж байгаад Хятад улс ноцтой түгшиж байна. Бид энгийн иргэдийг хохироосон аливаа үйлдлийг буруушааж, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн аливаа үйлдлийг эсэргүүцэж байгаа бөгөөд Израиль олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг анхааралтай сонсож, галаа нэн даруй зогсоож, дайныг эцэслүүлэн, энгийн иргэдийг бүх хүчнээрээ хамгаалж, бүс нутгийн нөхцөл байдал цаашид хурцдахаас зайлсхийхийг чанга уриалж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Газын зурваст тохиолдсон хүмүүнлэгийн гамшгийг намжааж, таслан зогсооход хамтдаа хүчин чармайлт гаргах ёстой гэжээ.