Хятадын Төв Радио Телевизийн 2024 оны еэвэн сарын баярын үдэшлэг Ляонин мужийн Мүгдэн буюу Шэньян хотод болно. Үдэшлэгийн гол тайзыг Шэньяний Диншян нуурын хөвөөнд 360° -ийн бүрэн үзэмжтэй байршуулах бөгөөд уул усны үзэмжийг орчин үеийн технологитой хослуулан, үзэгчдэд хүртээл болгоно.
Шэньянд дэлхийн соёлын өв 3, түүх соёлын дурсгалт газар 1500 гаруй байдаг бөгөөд БНХАУ-ын аж үйлдвэрийн чухал бааз юм.