Хятадын арми хуулийн дагуу шаардлага бүхий шийдвэрлэх арга хэмжээ авна
2024-08-13 20:50:39
Share
Share this with Close
youtube WeChat

8 дугаар сарын 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь сурвалжлагчийн асуултад хариулав.

Линь Жянь хэлэхдээ, Хуан-Яньдао арал бол Хятадын дархан нутаг дэвсгэр. Хятад улс Хуан-Яньдао арал хийгээд түүний ойролцоох тэнгисийн бүсэд маргашгүй бүрэн эрхтэй юм.

Хуан-Яньдао арал дахь өдөөн хатгалгын үйлдлээ Филиппин нэн даруй зогсоож, дур зоргоороо аашлахгүй байхыг Хятадын тал хатуу сануулж байна. Хятадын тал цаашид ч хуулийн дагуу тууштай арга хэмжээ авч, үндэсний нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далайн эрх ашгаа тууштай хамгаалах болно гэв.