Пакистаны Суки Кинари усан цахилгаан станцын эхний цогцолбор цахилгаан гаргаж эхэллээ
2024-08-13 10:50:43
Share
Share this with Close
youtube WeChat

Пакистаны Суки Кинари усан цахилгаан станцын эхний цогцолбор энэ сарын 12-ны өдөр албан ёсоор сүлжээнд холбогдож цахилгаан гаргаж эхэллээ. Энэ нь уг төсөл худалдааны үйл ажиллагаагаа эхлүүлэх гол алхам хийснийг харуулж байна.

Суки Кинари усан цахилгаан станц нь Пакистаны баруун хойд нутгийн Хайбер-Пахтунхва мужийн Мансехра бүсэд орших Кунха голын эрэг дээр байрладаг. Хятадын Эрчим хүчний корпорацын ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хилийн чанадад баригдсан төсөл юм. Энэ нь Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх чухал төсөл бөгөөд тус компанийн төв компани болох Хятадын Эрчим хүчний корпорацын хөрөнгө оруулалтаар хилийн чанадад баригдсан хамгийн том усан цахилгаан станц юм.

Хятадын эрчим хүчний корпорацын гадаад хөрөнгө оруулалтын ХХК-ийн дэд ерөнхий менежер, төслийн компанийн дарга Хэ Шюнфэй хэлэхдээ, эхний цогцолбор сүлжээнд холбогдож цахилгаан гаргаж эхэлсний дараа Суки Кинари усан цахилгаан станц орон нутагт цэвэр цахилгаан эрчим хүчийг хүргэж эхлэх болно. Уг төсөл нь цаашид орон нутгийн нэг сая гаруй өрхийг жил бүр хямд үнээр, цэвэр цахилгаан эрчим хүчээр хангаж, Пакистаны эрчим хүчний бүтцэд өөрчлөлт оруулах, эрэлт нийлүүлэлтийн зөрчлийг намжаах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийг ахиулахад эерэгээр нөлөөлнө гэж найдаж байна гэжээ.

Суки Кинариусан цахилгаан станцын төслийг 2017 оны нэгдүгээр сард барьж эхэлсэн бөгөөд нийт 884 МВт суурилагдсан хүчин чадалтай. Уг цахилгаан станц ашиглалтад орсны дараа Пакистанд жил бүр 3.2 тэрбум киловатт цаг цэвэр цахилгаан хангах юм.