Сүүлийн өдрүүдэд, цахилгаан хөдөлгүүрт автомашины салбарын хөгжлийн эрх ашиг, дэлхийн ногоон өөрчлөлтийн хамтын ажиллагааг хамгаалахын тулд цахилгаан хөдөлгүүрт автомашинд түр нөхөн олговорын эсрэг ЕХ-ын арга хэмжээнд холбогдуулан Хятад улс ДХБ-ын маргаан зохицуулах механизмд хандсан байна. Хятадын Төв Радио Телевизийн CGTN-ээс дэлхий дахинд явуулсан онлайн судалгаагаар, судалгаанд оролцогчдын 87.5 хувь нь Европын холбооны нэмэлт татвар ногдуулах арга хэмжээ нь Хятад, Европын холбоо хоорондын зөрчлийг арилгаж чадахгүй бөгөөд ЕХ, цаашлаад дэлхийн автомашины үйлдвэрлэлийн эрүүл хөгжилд ноцтой хохирол учруулна гэж үзсэн байна.
Худалдааны ашиг буюу нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах үүднээс авч үзсэн ч Хятад, ЕХ-ны нийтлэг ашиг сонирхол нь тэдний санал зөрөлдөөнөөс хамаагүй давж байна. Судалгаанд оролцогчдын 92.53 хувь нь даяаршлын эрин үед, адил бус орнуудад өөр өөрийн гэсэн давуу талтай, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн бол судалгаанд оролцогчдын 90.84 хувь нь цахилгаан хөдөлгүүрт автомашины худалдааны маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар зөв шийдвэрлэхийг Хятад, ЕХ-оос уриалсан байна. Мөн асуудлыг худалдааны ивээх үзлээр шийдвэрлэх бус, харин хамтын ажиллагааны тохиролцоонд хүрэх замаар шийдэж, хамтдаа дэлхийн эдийн засгийн хөгжил, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн засаглалын тогтворжуулах хүчин байх ёстой хэмээн үзжээ.
Энэхүү судалгааг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний платформ дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 12,032 интернет ашиглагчид санал хураалтад оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн байна.