Ван И-гийн айлчлалын талаар танилцуулав
2024-08-13 19:22:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 13-нд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны яамны сайд Ван И наймдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Мьянмарт айлчлах бөгөөд Тайландад хүрэлцэн очиж, Ланьцанжян-Меконгийн бүсийн хамтын ажиллагааны 9 дэх удаагийн ГХЯ-ны сайд нарын уулзалтыг даргалан, Хятад, Лаос, Мьянмар, Таиландын ГХЯ-ны сайд нарын албаны бус уулзалтад оролцох тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав. Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, ГХЯ-ны сайд Ван И-гийн Мьянмарт хийх айлчлал нь Хятад, Мьянмарын олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр ард түмний найрсаг харилцааг бататгаж, Хятад, Мьянмарын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг гүнзгий бодитой ахиулах зорилготой гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь хэлэхдээ, Ланьцанжян-Меконгийн бүсийн хамтын ажиллагаа нь Хятад улс болон Камбож, Лаос, Мьянмар, Таиланд, Вьетнам-тай зөвшилцөн хамт бүтээн байгуулж, хуваалцах шинэ хэлбэрийн бүс нутгийн хамтын ажиллагааны механизм бөгөөд 2016 онд хэрэгжүүлснээс хойш хамтын ажиллагааны баялаг амжилтад хүрч, гол мөрний урсгал дагуу сав газрын зургаан орны эдийн засаг нийгмийн хөгжлийг хүчтэй ахиулан, улс орнуудын ард түмэнд бодитой ашиг шимийг хүртээсэн гэжээ.