Гал зогсоох талаар тохиролцоонд хүрэхийг уриалав
2024-08-13 10:38:56
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн алба мэдэгдэл нийтэлж, Израилийн арми Газын зурвас дахь сургууль руу дайрч, олон тооны Газын иргэн амь үрэгдсэн нь нотлогдсоны дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ удаагийн Палестин-Израилийн мөргөлдөөн Газын зурвасын ард түмний амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж буй өнөөгийн нөхцөл байдлыг хатуу буруушаасан байна.

Мэдэгдэлд, Аюулгүйн зөвлөлийн 2735 дугаар тоот тогтоолын агуулгыг хараахан хэрэгжүүлээгүйд Гутерриш харамсаж буйгаа илэрхийлээд, мөргөлдөгч хоёр тал дахин хэлэлцээ хийж, гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар тохиролцоонд хүрэхийг уриалсан байна.

Үүнээс гадна, Антонио Гутерриш нэн даруй гал зогсоож, барьцаалагдсан бүх хүмүүсийг болзолгүйгээр суллахыг дахин уриалсан бөгөөд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг талууд заавал дагаж мөрдөх ёстойг онцлон тэмдэглэжээ.