Бүгд Найрамдах Доминикан Улсын Ерөнхийлөгч Луис Абинадерийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны сайд Жинь Жуанлүн 8-р сарын 16-нд Санто Доминго хотод болох Луис Абинадерийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр /2024.08.13/-нд мэдэгджээ.