Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн 13-ны өдөр Аюулгүйн зөвлөлийн яаралтай хурал дээр хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт Израилийн арми Газын зурвасын сургууль руу дайрч, олон зуун гэм зэмгүй энгийн иргэдийн амь насыг хохироосон үйлдлийг Хятад улс эрс буруушааж байна. Энгийн иргэд, иргэний хэрэглээний барилга байгууламж нь цэргийн ажиллагаа явуулах объект байх ёсгүй, энэ бол олон улсын хүмүүнлэгийн хуульд заасан улаан шугам юм. Энгийн иргэд олноор цуглардаг сургуулиудад удаа дараа халдлага үйлдэх нь харгис хэрцгий үйлдэл юм. Иймээс яаралтай бөгөөд урт хугацаанд гал зогсоох нь Газын ард түмний хүсэл эрмэлзэл бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зөвшилцөл юм гэжээ.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн хэлэхдээ, хоёр сарын өмнө АНУ Аюулгүйн зөвлөлийн 2735 дугаар тоот тогтоол гаргах үед, Израиль гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдэж байсан ч бодит байдал яг эсрэг байна. Израиль гал зогсоосон биш, харин цэргийн ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, энгийн иргэдийн амь нас эрсдсээр байгааг бид харж байна. Хамгийн том зэвсэг нийлүүлэгчийн хувьд АНУ Израильд хангалттай нөлөө үзүүлж байна. Израилийг Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа аль болох хурдан зогсоож, энгийн иргэдийн амь насыг хөнөөхгүй байх асуудлаар АНУ түлхэц үзүүлэхийн тулд чин үнэнч, хариуцлагатай арга хэмжээ авна гэдэгт найдаж байна гэжээ.