Хятадын ГХЯ-ны веб сайт "АНУ-ын Ардчиллынг дэмжих үндэсний сангийн үйлдлүүд хийгээд түүний үнэн төрх" гэсэн тайлан нийтэлсэн талаар өнөөдөр 8 дугаар сарын 14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь сэтгүүлчийн асуултад хариулав.
Линь Жянь хэлэхдээ: "АНУ-ын Ардчиллыг дэмжих үндэсний сангийн үйлдлүүд хийгээд түүний үнэн төрх" гэсэн тайланд олон тооны дэлгэрэнгүй баримтуудыг ашиглан АНУ-ын ардчиллын үндэсний сангийн "ардчилал, хүний эрхийг ахиулан дэмжих" гэгч нэрийн дор нуун далдлагдсан үнэнийг нь илчилсэн.
"Эдгээр бодит үнэнд, өнгөт хувьсгал өдөөхөөр дамжин бусад орны засгийн эрхийг бусниулах, төрөл бүрийн хүчинтэй сүлбээлэн бусад орны дотоод засаглалд хөндлөнгийн оролцох, хагалан бутаргах сөргөлдөөнийг дэвэргэж бусад орны тогтвортой байдлыг эвдэх, хуурамч мэдээлэл зохион цацаж олон нийтийн үзэл бодлыг төөрөгдүүлэн саад хийх, "эрдэм шинжилгээний ажиллагаа"-г ашиглан хөндлөнгийн оролцоо, нэвчилт хийх зэрэг багтаж байна. Үүнд Хятад улс руу хар савраа сунгаж, "Тайванийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргах хүчнийг дэмжиж, "Шиньжяныг тусгаар тогтнуулах", "Хонконгийг тусгаар тогтнуулах", "Төвөдийг тусгаар тогтнуулах"-ыг өдөөн дэвэргэж, Хятад улсын улс төрийн аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах зорилготой хорлон сүйтгэх, нэвчих үйл ажиллагааг төлөвлөх зэрэг багтаж байна.
АНУ-ын Ардчиллын төлөөх үндэсний сангийн хийсэн үйлдлүүд нь бусад орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд ноцтой аюул учруулж, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж, олон улс дахь шударга ёсыг баримтлагчдад жигшигдэж байна.
Энх тайван, хөгжил, эрх тэгш, шударга ёс, ардчилал, эрх чөлөө бол бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл юм. Улс орон бүр өөрийн бодит байдал, ард түмнийхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан өөрт тохирсон хөгжлийн замыг эрэлхийлэх эрхтэй. “Ардчилал, хүний эрхийг дэмжинэ” гэх нэрийн дор бусад орны эрх ашгийг хохироосон үйлдэл хийх ёсгүй. Аль ч улс орон өөрийгөө ардчилал, хүний эрхийн номлогч гэж хэлэх боломжгүй. Олон улсын хамтын нийгэмлэг харилцан хүндэтгэж, эрх тэгш байх зарчмын дагуу солилцоо, яриа хэлэлцээ хийж, бүх хүн төрөлхтний хөгжил дэвшилд хамтаар илүү их хувь нэмэр оруулах ёстой гэв.