ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 13-ны өдөр ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурж, Оросын холбооны тэнгисийн үйл хэрэг хариуцсан комисс байгуулахыг зөвшөөрчээ.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, тус комиссын даргаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Николай Патрушевыг томилов. Оросын Холбооны тэнгисийн үйл хэрэг хариуцсан комисс нь Оросын Тэнгисийн цэргийн хүчний стратегийн хөгжил, Арктик дахь Оросын үндэсний эрх ашгийг хамгаалах, Оросын тэнгисийн үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих ажлуудыг хариуцах юм байна.
Долдугаар сарын 29-нд болсон уулзалтын үеэр Патрушев хэлэхдээ, далай тэнгисийн үндэсний бодлогын хэрэгжилтийн уялдаа холбоог бэхжүүлэхийн тулд ерөнхийлөгч Владимир Путин тэнгисийн үйл хэрэг хариуцсан комисс байгуулахаар шийдсэн. Тус комиссыг байгуулах тухай холбогдох дүрэм журмыг холбогдох салбар боловсруулсны дараа Ерөнхийлөгчид өргөн дэвшүүлж батлуулах юм гэжээ.